Тус лаборатори нь 2010 онд байгуулагдаж 2012 оноос хойш СХЗГ -аар 3 дахь удаагаа давтан итгэмжлэгдэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт техник, технологи болон чадварлаг боловсон хүчинтэйгээр үйлчлүүлэгч хувь хүн, албан байгууллагуудын хөрс, усны шинжилгээг чанартай гүйцэтгэж байна.
Лабораторид хийгдэх шинжилгээний төрлүүд:
– Инженер геологийн судалгаанд зориулсан ул хөрсний физик, механик шинжилгээ
– Далан, суурийн ул хөрсний нягтын хяналтын судалгаа • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд зориулсан хөрсний химийн шинжилгээ
– Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд зориулсан хөрсний хими, физикийн шинжилгээ
– Тариалангийн газрын үржил шимийг тодорхойлох агрохимийн шинжилгээ
– Хөрсний хүнд элементийн бохирдол тодорхойлох хөрс, усны химийн шинжилгээ
– Барилга байгууламжийн суурийн хийцэд нөлөөлөх хөрсний усанд уусах давсны шинжилгээ
– Усны ерөнхий шинжилгээ
– Чулууны физик, механик шинжилгээ
– Хээрийн туршилт шинжилгээ.