background

1993 онд Монголын улсын зөвлөх инженер Тугч Чойжилын Цэрэнбат Гурван-Эрдэнэ ХЭАА нэртэйгээр байгуулдагдан зураг хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани нь дотоод гадаадын байгуулагуудын эрэлт хэрэгцээг богино хугацаанд илүү шинэ техник технологи, туршлагата, эрдэм боловсролтой, чадварлаг мэргэжилтүүдийн хүчээр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж олны танил итгэлтэй түнш болон улам өргөжин хөгжиж байна.

Тус компани нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын инженер геологчидын холбоо, Монголын геодези, зураг зүйн холбоо, Монголын ажил олгогчлын холбоо, Монголын архитектурын эвлэлийн гишүүн, Монголын зураг төсөлчдийн холбооны гишүүн, Монголын Гео мэдээллийн холбоо, Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, Монгол улсын татварын албаны А зэрэглэлийн татвар төлөгч, Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газрын итгэмжлэгдсэн хөрс судлалын лаборатори TL-78, геодезийн хэмжил зүйл лабораториуд итгэмжлэлийн хүрээнд тавигдах олон улсын стандарт (ISO-ILAC-IAF-ын 2019 оны хамтарсан мэдэгдэл)- ийн чадавхитай тогтолцоотой болно.

Мөн DJI, Pentax, Kolida, AGI soft, Geomash, Sure Star фирмуудын албан ёсны төлөөлөгч бөгөөд АНУ, Япон, БНХАУ, ХБНГ, БНСУ, ОХУ-ын зураг төсөл хайгуулын судалгааны аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол улсын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн хүрээнд геодезийн хэмжилтийн эталон багажны нэгж дамжуулалтыг гадаад дотоодын лабораториудаас гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн анхны лаборатори юм.

ОХУ-ын Новосибриск, Эрхүү, Томск БНХАУ-ын WUHAN Их сургууль, Монгол улсын ШУТИС, МУИС болон дадлагын ажлыг удирдан явуулдаг үйлдвэрлэл сургалтын бааз компани юм.