background

Хэлжилзүйн лаборатори CL-07

background

    Манай лаборатори нь анх 2006 онд байгуулагдаж, 2020 онд Стандартчилал хэмжилзүйн газраас MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг ханган итгэмжлэгдсэн ба геодезийн хэмжлийн бүх төрлийн багажинд шалгалт, тохиргоо, баталгаажуулалт болон засварын ажлыг гүйцэтгэж байна.

Хэмжил зүйн ажил үйлчилгээ

Хэмжих хэрэгслийн нэр, төрөл

Хэмжлийн хязгаар

Шалгалт тохируулга ба хэмжлийн чадамж (±)

Өндөржилт хэмжил

 

Электрон тоон нивелир

Оптик нивелир

Автомат нивелир

0.7мм

0.7-3.0мм

Зай хэмжил

Электрон теодолит

Оптик теодолит

Электрон тахеометр

1м-8км

1мм-5мм

Өнцөг хэмжил

Электрон теодолит

Оптик теодолит

Электрон тахеометр

360°

0.5”-5”

     Тус лаборатори нь АНУ-ын Topcon, БНХАУ-ын Kolida, Япон улсын PENTAX фирмийн хэмжилзүйн лабораториудтай байнга олон улсын хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хуулийн дагуу лаборатори хоорондын нэгж дамжуулалтыг жил бүр хийж, коллиматорийн багажаа шалган нэгж дамжуулалтыг гүйцэтгэж эталон багажны нарийвчлалаа сайжруулан ажиллаж байна.

     Бид 2019 оноос GNSS, Лазер сканнер (ISO 17123:2018) хэмжлийн багажийг шалгаж тохируулж байгаа бөгөөд UAV (нисгэгчгүй нисэх төхөөрөмж)-ийн камерны шалгалт тохируулгыг гүйцэтгэж байна.