Захиралын Мэндчилгээ

Alt

  - БНХАУ-ын Гуанжу хот дахь  KOLIDA фирмийн геодезийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн үйлдвэр болон үйлдвэрийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаатай  Захирал Ц.Билэг, Лабораторийн мэргэжилтэн Д. Мөнхжаргал нар  танилцаж сургалтанд хамрагдлаа.

  - Япон улсын PENTAX фирмийн Геодезийн багаж тоног төхөөрөмжийн  үйлдвэр болон хэмжилзүйн лабораторын үйл ажиллагаатай танилцахаар Ерөнхий захирал Ч.Цэрэнбат,  Лабораторийн  мэргэжилтэн Д.Мөнхжаргал нар уригдан шинээр үйлдвэрлэж буй сүүлийн үеийн GPS хүлээн авагч, W-800 электрон-тахеометр багаж үйлдвэрлэж
    байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус компани нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, байр зүйн зураглал, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадаад дотоодын байгууллага, иргэдийн захиалгаар геодези, байрзүйн зураглалыг сүүлийн үеийн технологийг ашиглана чадварлаг инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай компани Барилга, архитектур, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад өдгөө 10 жил болж байна. Монгол улсын Засгийн газрын захиалгаар Баруун бүсийн хөгжлийн төсөл, бүсийн хөгжлийн тулгуур Төв, Эрдэнэт, Өндөрхаан, Улиастай, орон нутгийн хөгжлийн хот Алтай, Улаангом, Баруун-Урт, Чойр, Сүхбаатар, Цэцэрлэг, Мөрөн, Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон, Манлай, Ноён, Төв аймгийн Жаргалант, Лүн, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Айвенхоу майнз ИНК компанийн захиалгаар Ханбогд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумуудын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө мөн хот байгуулалтын 10 гаруй хэсэгчилсэн төлөвлөлтийг гүйцэтгэж, улсын хөгжилд хувь нэмэр орууллаа. Ажлын зургийн шатанд хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө авто болон цахилгаан дамжуулах шугамын төлөвлөлт, өндөржилт, инженерийн бэлтгэл ажил орон сууц, олон ниит, үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн төлөвлөлт болон аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, сумдын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Тус групп нь Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үйлдвэржилтийн бүс газрын төлөвлөлт, Увс, Говьсүмбэр аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Увс, Сэлэнгэ аймгийн төв суурин газрууд, баруун Алтайн тусгай хамгаалалттай зарим газар нутгийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, Сэлэнгэ аймгийн газрын нэгдмэл сангийн тооллого, “Галбын говь” бичил бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй
Alt

Барилга байгууламж. инженерийн дэд бүтэц, авто болон төмөр зам, хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд зориулсан  инженер геологийн өрөмдлөг, судалгаа хээрийн туршилт мөн геофизикийн хэмжилт боловсруулалтыг хийж гүйцэтгэж байна. MNS/ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан хөрс судлалын лабораторийг БНХАУ- ын “Nanjing soil instrument factory” компанийн үйлдвэрлэсэн механик болон автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг ашиглан хөрсний физик, механик шинжилгээг MNS, ASTM, ГОСТ, AASHTO, GB/T стандартын дагуу хийж үр дүнг гаргаж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Тус лаборатори нь 2007 оноос хойш тасралтгүй 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын стандартчилал хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдсэн  ISO/IEC 17025:2007 сорилын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих стандартыг бүрэн биелүүлсэн анхны хувийн байгууллага юм. Техник, технологийн хурдацтай хөгжилтэй уялдан 2011 онд компанаас хөрөнгө оруулалт хийж шугаман болон өнцөг хэмжлийн 2 cекундын нарийвчлалтай электрон теодолит мөн өндөржилт хэмжлийн1 км нүүлтийн дундаж квадрат алдаа нь 1мм-ийн нарийвчлалтай автомат нивелирийг эталон багаж болгосон. 2013-2015 онд эталон шугаман болон өнцөг хэмжлийн багажыг 0.5 секунд, өндөржилт хэмжлийн багажыг 0.3мм болгох зорилготой байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай лаборатори нь дараах төрлийн судалгааны ажилд зориулсан туршилт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй
Alt

Манай компан нь Microsurvey, Kolida, Pentax, Spectrapresicion, Nanjing Soil Test Eguipment, Factory, Asphar Survey группуудын бүрэн эрхт төлөөлөгч юм.

Дэлгэрэнгүй
Alt

БИДНИЙ УРИА

Бид захиалагч, харилцагчийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, чанартай үйлчилгээ, шударга өрсөлдөөн, бизнесийн ёс зүйг эрхэмлэн шургуу хөдөлмөрлөж бүтээлчээр ажиллахыг эрмэлздэг.

ХИЙГДСЭН ТОМООХОН АЖИЛУУД

Nothing is impossible for JANGO. Highly Flexible, always growing

More

Web Design

Lorem ipsum consectetuer elit sit amet, sit adipiscing amet, coectetuer adipiscing elit sit ame.

More

LEARN MORE ABOUT JANGO

More

The Future

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, nonummy nibh euismod tincidunt.

More

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гадаад дотоодын байгууллага, иргэдийн эрэлт хэрэгцээг богино хугацаанд шинэ техник технологи,
чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр,чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэнэ.