background

Геодези геоматикийн групп

background

Геодезийн сүлжээ байгуулах, бүх төрлийн масштабын байрзүйн зураглалыг агаараас болон газраас хэмжин зураглах ажлыг дотоод гадаадын байгууллага, хувь хүний захиалгаар хийж гүйцэтгэж байна.


Үйл ажиллагаа:

-Байнгын ажиллагаатай навигацын суурин станц (CORS)-аар тогтмол долгион цацах үйлчилгээ болон шинээр суурилуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Уул уурхай, эрчим хүчний болон бусад салбаруудад хяналт, мониторингийн хэмжилт, зураглал хийх

-Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV)-өөр том масштабын байрзүйн зураглал, гурван хэмжээст зураглал, ил уурхайн маркшейдэрийн хэмжилт, хяналт, мониторинг хийх

-Лазер сканнер (LIDAR) багажаар гурван хэмжээст зураглал үйлдэх, хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураг боловсруулах

-Газарзүйн нэрийн судалгаа, тодруулалт, мэдээллийн сангийн ажил

-Улсын геодезийн тулгуур сүлжээг навигацын (GNNS) системээр болон уламжлалт аргаар байгуулах, тэгшитгэн бодох

-Газар доорх, дээрх шугам сүлжээний хайгуул судалгаа, зураглал хийх

-Уул уурхай, барилга, байгууламжид байнгын ашиглагдах суурин хяналтын багаж суурилуулах

-Геодезийн ажлын хяналт, шалгалт, зөвөлгөө

-Төмөрзам, автозам, нисэх буудал, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээний зураглал, зураг төсөлд зориулсан том дунд масштабын байрзүйн зураглал болон гүйцэтгэлийн зураг

-Барилга, байгууламжийн угсралтын үеийн геодезийн хяналтын хэмжилтүүдийг хийх

-Кадастрын бүх төрлийн зураглал, хяналт боловсруулалт