By: Admin 2020-11-07

БХБЯ-ын ГЗБГЗЗГ-ын хамт олонд сайжруулах бэлдмэл, амны хаалт хандивлалаа.

    “Инженер геодези” ХХК-ний зүгээс “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй нөхцөлийн үед хэрэглэх 300 ширхэг амны хаалт, дархлаа сайжруулах 500 ширхэг бэлдмэлийг БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамт олонд өнөөдөр гардуулан өглөө.

Инженер геодези” ХХК-ийн захирал Ч.Цэрэнбат, Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, бидний нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм гэдгийг онцолсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, манай улсад төдийгүй дэлхий нийтээр Шинэ коронавирустэй тэмцэж байгаа энэ үед салбарын төрийн байгууллагад ажилладаг албан хаагчдын эрүүл мэндэд зовниж, шаардлагатай зүйлсээр туслалцаа үзүүлсэн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарт ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сахин биелүүлж, дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж, хамтын хүчээр гамшгийг даван туулахыг уриаллаа.

Эх сурвалж: https://www.gazar.gov.mn/