• Монгол улс, Улаанбаатар хот

Баян-Өлгий аймаг- Хот төлөвлөлт

Баян-Өлгий аймаг- Хот төлөвлөлт

Баян-Өлгий аймгийн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр, Баян-Өлгий аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Дэлүүн сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр 2016-2020 он, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2017-2020 он зэргийг үндэслэн Дэлүүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажил хийгдсэн.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Инженер геодези ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторын боловсруулж, аймгийн Засаг даргын баталсан зургийн даалгаврын дагуу сумын нийгэм-эдийн засаг, газар ашиглалт, барилгажилт, дэд бүтцийн хангамжийн одоогийн байдлыг судалсны үндсэн дээр хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ, эдийн засгийн тооцоо, судалгаа, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, сумын төвийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа.

Зургийн даалгаварт тусгаснаар төлөвлөлтөд хамрагдах нутаг дэвсгэр 337 га бөгөөд  төлөвлөлтийн хугацаа нь 2018-2038 он хүртэл, үүнээс эхний ээлжийн төлөвлөлт 2018-2028 он хүртэл байхаар заасан байна.

  • Client :
  • Date :
  • Link :
  • Location :
  • Value :