Хэмжил зүйн итгэмжлэгдсэн лаборатори CL-07

Тус лаборатори нь 2007 оноос хойш тасралтгүй 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын стандартчилал хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдсэн  ISO/IEC 17025:2007 сорилын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих стандартыг бүрэн биелүүлсэн анхны хувийн байгууллага юм. Техник, технологийн хурдацтай хөгжилтэй уялдан 2011 онд компанаас хөрөнгө оруулалт хийж шугаман болон өнцөг хэмжлийн 2 cекундын нарийвчлалтай электрон теодолит мөн өндөржилт хэмжлийн1 км нүүлтийн дундаж квадрат алдаа нь 1мм-ийн нарийвчлалтай автомат нивелирийг эталон багаж болгосон. 2013-2015 онд эталон шугаман болон өнцөг хэмжлийн багажыг 0.5 секунд, өндөржилт хэмжлийн багажыг 0.3мм болгох зорилготой байна.
Geo Mongol LLC

 

Геодези-геоматикийн салбарт хэмжил зүйн багаж техник хэрэгслийг шалгах баталгаажуулах колиматоруудыг суурилуулан лаборатори хоорондын нэгж дамжуулалтыг БНХАУ-ын KOLIDA, Япон улсын PENTAX фирмээс Инженер геодези ХХК, мөн Газрын харилцаа, Барилга Геодези зураг зүйн газрын хэмжил зүйн лабораторийн хооронд хийж байна. Хэмжил зүйн чиглэлээр Япон улсын PENTAX,  БНХАУ-ын KOLIDA, BOIF  фирмүүдэд өөрийн мэргэжилтэнгүүдийг суралцуулж шинэ технологи эзэмшүүлж байна.

Монголын барилгын инженерүүдийн холбоотой хамтран шинэ инженерүүдэд инженер геодези болон сүүлийн үеийн геодезийн хэмжилтэнд хэрэглэгдэж байгаа багаж, тоног төхөөрөмжийн талаархи сургалтыг хийв.

JoomShaper