Геотехник, геофизик, гидрогеологийн групп

     Барилга байгууламж. инженерийн дэд бүтэц, авто болон төмөр зам, хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд зориулсан  инженер геологийн өрөмдлөг, судалгаа хээрийн туршилт мөн геофизикийн хэмжилт боловсруулалтыг хийж гүйцэтгэж байна. MNS/ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангасан хөрс судлалын лабораторийг БНХАУ- ын “Nanjing soil instrument factory” компанийн үйлдвэрлэсэн механик болон автомат ажиллагаатай тоног төхөөрөмжийг ашиглан хөрсний физик, механик шинжилгээг MNS, ASTM, ГОСТ, AASHTO, GB/T стандартын дагуу хийж үр дүнг гаргаж байна. Тус компани нь барилга байгууламжинд зориулсан геофизикийн  хэмжилт боловсруулалтын ажлыг хийх зорилгоор АНУ-ын “Geometrics” компанийн  Smartseis SE багажаар Чулуулаг орчинд чичирхийллийн уян харимхай  долгион үүсгэснээр хурдас чулуулгийн хэвтээ үеүдийн хил заагийг ул чулуулаг хүртэл нь долгион тархах хурд, хугацаа, далайц, давтамжаар газрын гүний хагарал, сэвсгэр хурдасны зузаан, түүний суулт, үе давхаргыг тодорхойлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Барилга, байгууламжинд зориулсан инженер геологийн судалгаа
  • Авто болон төмөр зам, инженерийн дэд бүтцэд зориулсан инженер геологийн судалгаа
  • Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер  геологийн судалгаа
  • Барилга, байгууламжинд зориулсан геофизикийн судалгаа
  • Геотехникийн судалгаа шинжилгээнд зориулсан хээрийн туршилт,  шинжилгээ

Өрөмдлөг, багаж тоног төхөөрөмж

Манай групп нь захиалагчын хүсэлтийн дагуу олон төрлийн аргыг сонгож өрөмдлөгийг гүйцэтгэж байна.

  • Эргэлтэд, баганат өрөмдлөг
  • Угаалгат өрөмдлөг
  • Хийн цохилтод
  • Цохилтод аргуудыг хэрэглэж өрөмдлөгийн ажлын зохих технологийн дагуу сонгож өрөмдөж байна.

1. УГБ-50М СТАНОК

ОХУ-д үйлдвэрлэсэн хуурайгаар 50 метр гүн өрөмдөх хүчин чадалтай УГБ-50М станок

2. ПБУ-1 СТАНОК

ОХУ-д үйлдвэрлэсэн 180метр (усаар), 50м хуурайгаар болон шнекээр гүн өрөмдөх хүчин чадалтай ПБУ-1 станок

3. УГБ-1ВС СТАНОК

ОХУ-д үйлдвэрлэсэн усаар болон хуурайгаар 50 метр гүн өрөмдөх хүчин чадалтай УГБ-1ВС станок

4. Power - 4000

Солонгос улсад үйлдвэрлэсэн PQ 100м, HQ 200м, NQ 400м хүртэл гүн өрөмдөх хүчин чадалтай Power-4000

5. Power -9000

Солонгос улсад үйлдвэрлэсэн PQ 250м, HQ 800м, NQ 1000м хүртэл гүн өрөмдөх хүчин чадалтай Power-9000

Геотехникийн туршилт, багаж тоног төхөөрөмж

1. Стандарт ба динамик пенетрацын туршилт (SPT, DPT, CPT)

2. Штампын туршилт (PLT)

Турк улсад үйлдвэрлэсэн штампын туршилтын “Plate load bearing tester” багаж

3. Хадан ул хөрсөнд ус нэвчих туршилт (Packer test)

Геофизикийн судалгаа, багаж тоног төхөөрөмж

1.  SmartSeis SE

АНУ-д үйлдвэрлэгдсэн Geometrics компанийн “SmartSeis SE”

  • Чичирхийллийн P ба S долгионы хурдийг тодорхойлох
  • Гүний хагарлыг тодорхойлох
  • Сэвсгэр хурдсын зузаан, ул чулуулгийн хил зааг тодорхойлох
  • Гүний усны судалгаа
  • Цооногт хийх чичирхийллийн судалгаа

2.  Advenced earth resistance tester

Cингапур улсад үйлдвэрлэсэн “Advenced earth resistance tester”

  • Хоёр болон 3 туйлт аргаар тогтмол болон хувьсах гүйдлийн цахилгаан эсэргүүцлийн туршилт хийх
  • Дөрвөн туйлт аргаар талбайн хөрсний цахилгаан эсэргүүцэл тодорхойлох судалгаа (Нэмэлт туршилтын хүчдэл 20/48V. Автомат давтамжийн хяналт /AFC/, авто шуугиан ялгаж тохиромжтой туршилтын давтамж сонгох, хөндлөнгийн нөлөөг багасгах 94Hz, 105Hz, 111Hz, 128Hz сонголттой)

3.  AЭ-72 ВЭЗ (Цахилгаан босоо бүсчлэл)

ОХУ улсад үйлдвэрлэсэн АЭ-72

  • Сэвсгэр хурдсын үет давхаргуудыг тодорхойлох
  • Сэвсгэр хурдасын зузааныг тодорхойлох
  • Ус агуулагч хурдасыг тодорхойлох

JoomShaper