Газар зохион байгуулалт кадастрын групп

Тус групп нь Монгол улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үйлдвэржилтийн бүс газрын төлөвлөлт, Увс, Говьсүмбэр аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Увс, Сэлэнгэ аймгийн төв суурин газрууд, баруун Алтайн тусгай хамгаалалттай зарим газар нутгийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, Сэлэнгэ аймгийн газрын нэгдмэл сангийн тооллого, “Галбын говь” бичил бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэсэн. Төв суурин газруудын газар нутгийн хуваарилалт, үүргийн бүсчлэлийн төлөвлөлт, эдэлбэр газрын кадастрын зураглал, хил заагийн маргаан шийдвэрлэх, нөхөн сэргээлт, хөрсөнд ус нэвчих болон хөрсний нягтыг тодорхойлох туршилтыг гүйцэтгэж байна. Үйл ажиллагаа - Газар зохион байгуулалтын чиглэлээр улсын болон аймаг, Нийслэлийн ГЗБ-ын ерөнхий төлөвлөгөөнд зураг төсөл, баримт бичиг боловсруулах, Засаг захиргааны нэгжид ГЗБ хийх, хил хязгаарыг тогтоож, зураглал үйлдэх. - Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн болон тусгай хэрэгцээний газрын бүх төрөлд ГЗБ хийж, зураглалын ажил гүйцэтгэх. - Газрын нэгдмэл сангийн тооллого хийх. - Засаг захиргааны нэгжийн хоорондох маргаантай газрын байршил, хилийн зааг, талбайг тодорхойлж, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай зураглал хийх. - Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх.

JoomShaper