Мэдээлэл

Манай улсад анхны хөрс судлалын автомат лаборатори байгуулагдсан бөгөөд  Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан , Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга  А.Хүрэлшагай, Барилга хот байгуулалтын яамны  холбогдох мэргэжилтэнгүүд  автомат лабораторийн үйл ажиллагаатай танилцаад хөрс судлалын  лабораторийн дэвшилтэт технологийг цаашид хөгжүүлэн нэвтрүүлэх нь зүйтэй гэв.
Инженер Геодези ХХК

 

 - БНХАУ-ын Нанжин хот дахь Nanjing soil instrument factory компанийн урилгаар Геологи геофизикийн группын дарга Ц.Тэгшбилэг хөрс судлалын лабораторийн зөвлөх Г.Баясгалан, лаборант Л.Цагаандархи, Б.Ганчимэг нар Institute of Soil Science of Nanjing их сургуулийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж сургалтанд хамрагдлаа.

 

  - БНХАУ-ын Гуанжу хот дахь  KOLIDA фирмийн геодезийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн үйлдвэр болон үйлдвэрийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаатай  Захирал Ц.Билэг, Лабораторийн мэргэжилтэн Д. Мөнхжаргал нар  танилцаж сургалтанд хамрагдлаа.

  - Япон улсын PENTAX фирмийн Геодезийн багаж тоног төхөөрөмжийн  үйлдвэр болон хэмжилзүйн лабораторын үйл ажиллагаатай танилцахаар Ерөнхий захирал Ч.Цэрэнбат,  Лабораторийн  мэргэжилтэн Д.Мөнхжаргал нар уригдан шинээр үйлдвэрлэж буй сүүлийн үеийн GPS хүлээн авагч, W-800 электрон-тахеометр багаж үйлдвэрлэж
    байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

 


  - Геодезийн   сургалт Геодезийн багаж тоног төхөөрөмж дээр ажиллах, хэмжилт боловсруулалтын ажил хийж гүйцэтгэх талаар сонирхогч компаниудад сургалт явуулна. Сургалтыг компани  хоорондын гэрээний дагуу хийх бөгөөд сертификат олгоно.

 

 

JoomShaper