Манай лаборатори нь дараах төрлийн судалгааны ажилд зориулсан туршилт шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

  1. Иргэний болон үйлдвэрийн барилгын инженер геологийн судалгаанд зориулсан ул хөрсний физик, механик шинжилгээ
  2. Зам болон инженерийн шугам сүлжээний трассын дагуух инженер геологийн судалгаанд зориулсан ул хөрсний физик, механик шинжилгээ
  3. Хот, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер геологийн ул хөрсний физик, механик шинжилгээ
  4. Тариалангийн газрын үржил шимийг тодорхойлох хөрсний агрохимийн шинжилгээ
  5. Хот суурин болон уул уурхай орчмын хөрсний бохирдлыг тодорхойлох хүнд металлын шинжилгээ
  6. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, газрын төлөв байдлын хянан баталгаанд зориулсан хөрсний агрохимийн шинжилгээ
  7. Барилгын сууринд нөлөөлөх ул хөрсний усанд уусах давсны шинжилгээ
  8. Худаг ус болон гадаргын усны чанарын ерөнхий шинжилгээ