Манай компани Барилга, архитектур, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад өдгөө 10 жил болж байна. Монгол улсын Засгийн газрын захиалгаар Баруун бүсийн хөгжлийн төсөл, бүсийн хөгжлийн тулгуур Төв, Эрдэнэт, Өндөрхаан, Улиастай, орон нутгийн хөгжлийн хот Алтай, Улаангом, Баруун-Урт, Чойр, Сүхбаатар, Цэцэрлэг, Мөрөн, Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон, Манлай, Ноён, Төв аймгийн Жаргалант, Лүн, Баянчандмань, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Айвенхоу майнз ИНК компанийн захиалгаар Ханбогд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумуудын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө мөн хот байгуулалтын 10 гаруй хэсэгчилсэн төлөвлөлтийг гүйцэтгэж, улсын хөгжилд хувь нэмэр орууллаа. Ажлын зургийн шатанд хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө авто болон цахилгаан дамжуулах шугамын төлөвлөлт, өндөржилт, инженерийн бэлтгэл ажил орон сууц, олон ниит, үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн төлөвлөлт болон аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, сумдын ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэж байна.

Үйл ажиллагаа
Бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлт
Хот тосгон болон бусад суурин газрын ерөнхий төлөвлөгөө
Дүүрэг, хороолол, аймаг сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
Өндөржилт, зам талбай инженерийн бэлтгэл арга хэмжээ
Орон сууц, олон нийт, үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламжийн архитектур төлөвлөлт
Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын бүс, аялал жуулчлалын газрын төлөвлөлт
Спорт амралтын бүс газрын ерөнхий төлөвлөлт болон ажлын зураг төсөл
Иргэний барилга байгууламжийн зураг төсөл